Ногоон тэжээлийн давуу тал
Нүүр / Мэдээ / ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026.08.05
Мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт хоёр яамны удирдлага, газар, хэлтэс болон харьяа агентлагуудын дарга нар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн төслийг боловсруулж, иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулан санал, хүсэлтийг нь авч төсөлд тусгах зорилгоор ийнхүү анхны хэлэлцүүлгийг хийлээ.
ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, 2027 оны төсвийн санал, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Атар IV” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн зардал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад тусаж, санхүүжиж явдаг. Салбарын 2027 оны төсвийн хязгаар 511.100.38 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд 525.243,4 сая төгрөгийн саналыг Сангийн яаманд хүргүүлээд байгаа юм. Түүнчлэн сүүний урамшуулал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хяналт, мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа болон хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд санхүүжилтийг нэмэгдүүлэх саналыг тусгажээ.
Улсын төсвийн төслийг боловсруулахаас эхлээд бүх шатанд иргэд, олон нийтийн оролцоог хангаж, саналыг нь тусгах зорилгоор салбар салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Иргэд, олон нийтээс гарсан саналыг жил бүрийн наймдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авч нэгтгэдэг юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

FarmForum-2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
2025.09.18

FarmForum-2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл болох малчид, тариаланчид, фермерүүд, хоршоологчид 2025 оны 8 сарын 28, 29-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд FarmForum-2025 арга хэмжээнд оролцон санал бодлоо солилцож, тэдний дуу хоолойг төрийн удирдлагуудын төлөөлөл хүлээн авч, бодлого шийдвэрийн түвшинд тусгах асуудлуудыг ярилцлаа.

Дэлгэрэнгүй →
УОК-ын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ
2025.11.03

УОК-ын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ

Улсын онцгой комиссын (УОК) хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уурын төлөв байдал, мал аж ахуйн салбарын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй →
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг  50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
2025.11.11

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна

Монгол Улсын Засгийн газар “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцууллаа.

Дэлгэрэнгүй →