Ногоон тэжээлийн давуу тал
Нүүр / Мэдээ / НАМРЫН САРУУДАД НОЙТОН ЦАС ОРЖ, ЭРТ ХҮЙТРЭХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ

НАМРЫН САРУУДАД НОЙТОН ЦАС ОРЖ, ЭРТ ХҮЙТРЭХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ

2026.08.05
Мэдээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтэсээс 2026 оны 9–11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргадаг уламжлалтай.
2026 оны 9–11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сар:
Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Аравдугаар сар:
Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна
Арваннэгдүгээр сар:
Агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Намрын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй хур тунадас багатай, дулаан байх төлөвтэй байгаа боловч 9 болон 11 дүгээр саруудад төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, агаарын дундаж температур дунджаас сэрүүн болох төлөвтэй байна. Иймээс нойтон цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах магадлалтай байгаа тул ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагууд өвлийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаарна уу.

Хуваалцах

Холбоотой мэдээ

10 хоногийн урьдчилсан төлөв
2025.09.22

10 хоногийн урьдчилсан төлөв

09 дүгээр сарын 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. 24-нөөс баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Дэлгэрэнгүй →
10 сарын 6-15 хоорондох цаг агаарын урьдчилсан төлөв
2025.10.07

10 сарын 6-15 хоорондох цаг агаарын урьдчилсан төлөв

10 дугаар сарын 15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй →
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ
2025.11.06

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ

6-7-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 7-ны өдөр Төв аймаг, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Дэлгэрэнгүй →