Нүүр / Бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүн
Ургамал хамгааллын бүтээгдэхүүн
Бид ургамал хамгааллын бодис, бордоо болон стандартын дагуу рулондож бэлдсэн сайн чанарын холимог ногоон тэжээлийг санал болгож байна.
БРОМАДИОЛОН
Үйлчлэх бодис: Бромадиолон, 0.5%
Зориулалт: Бэлчээр, тариалангийн болон агуулахын хөнөөлт мэрэгчдийг устгах. /харх, хулгана/
Хэрэглэх заавар: Агуулахад: 10-15гр бодисыг 10 м2 талбайд тооцож хэрэгэлэнэ.
Газар тариаланд: 1л/га бодисыг 3-4 л усанд найруулан 65-70 кг буудайнд шингээж 1 га талбайд цацаж хэрэглэнэ.
ТЭБУКОНАЗОЛ, 60г/л
Үйлчлэх бодис: Тебуконазол, 60 г/л
Зориулалт: Үр тарианы таримал болох буудай, арвай, хошуу будааны мөөгөнцрийн өвчний эсрэг үрийг ариутгах, урьдчилан сэргийлэх зориулалттай.
Ялгагдах давуу чанар: Үр тарианы мөөгөнцөрийн өвчний эсрэг урьдчилан сэргийлэх, эмчлэх, устгах, дотоод үйлчилгээтэй үр ариутгалын бодис. Үрийн тарималд сонгомол үйлчилгээ агуулдаг тул үрийн соёололтонд сөрөг нөлөө үзүүлэхгүй
Хэрэглэх заавар: Үр тарианы таримал буудай, арвай, хошуу будааны мөөгөнцөрийн өвчин болох хатуу харуу, тоосон харуу, хуурамч тоосон харуу, чулуут харуу, гельминтоспориоз ба фузариозын үндэсний илжрэл, үрийн хөгц, септориоз зэрэг өвчний эсрэг 0.4-0.5 л/тн тунгаар үрийг ариутган хэрэглэнэ.
ГЛИФОСАТА 54%, IPA SL
Зориулалт: Газар тариалан, хөдөө аж ахуйн зориулалттай бүх талбайн химийн уринш хийхэд хамгийн тохиромжтой. Үет болон хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр ашигтай гербицид юм. Глифосата 54% гербицидийг химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө цацаж хэрэглэнэ.
Ялгагдах давуу чанар: Калийн давс хэлбэрийн глифосат нь хурдан шингэх нөхцөлийг хангах ба хог ургамалд идэвхтэй бодис нь хурдан тархаж ургамлын эд эрхтний үндсэн системд хүрнэ. Бүх төрлийн таримлын иш навчаар дамжин ургамлын үндсэнд хүрч хогийн ургамлыг бүрэн устгана. Өөр төрлийн бодистой хольж хэрэглэж болно. Хөрсөнд идэвхтэй хадгалалдагддаггүй учраас дараа нь таригдаж буй тарималд нөлөө үзүүлэхгүй.
Хэрэглэх заавар: Тариалалтын өмнө 1.5л/га, уриншийн талбайд 3л/га тунгаар 100-150 литр усанд ажлын уусмалаа бэлтгэн 1 га талбайд цацаж хэрэглэнэ.
ФЕНОКСАПРОП-П-ЭТИЛ
Зориулалт: Үр тарианы талбайн нэг наст үет хог ургамлын эсрэг бутлалтаас гол хатгалтын үед цацаж хэрэглэнэ. Хог ургамлын 3-5 навчтай үед хэрэглэвэл хамгийн өндөр үр дүнтэй байна.
Бодисын үйлчлэл: Хог ургамлын иш, навчаар дамжин нэвчин орж өсөлтийн системд хүрч үйлчилдэг сонгомол үйлчилгээтэй гербицид юм.
:
АЛМАЗИС, ВДГ
Зориулалт: Үет болон хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид юм.
Ялгагдах давуу чанар: Гербицид нь хог ургамлын эд эрхтнээр дамжин нэвтэрсэн мөчөөс эхлэн ургац хураах хүртэл хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Гербицидийн үр дүн нь цаг агаарын нөхцөлөөс хамааран 7-21 хоногийн дараа гарна. Ургамлын иш навчаар дамжин хог ургамлыг устгах бөгөөд ургамлыг устгах хугацаа нь удаан явагдах ба эхлээд газрын дээд хэсэг нь хүрэнтэж шарлаж аажмаар газрын доод хэсэг нь хатаж эхэлнэ. Алмазис гербицид нь халуун цуст амьтанд хор багатай, чийгийн улаан өт, хөрсний жижиг амьтан, шувуу зэрэгт хор нөлөөгүй, зөгийнд аюул бага зэрэг учруулдаг. Өөр төрлийн бодистой хольж хэрэглэж болно.
Хэрэглэх заавар: Энэхүү бодис нь нэг болон олон наст хос үрийн талт арзгар азаргана, хөдөөгийн шаралзгана, цагаан лууль, урвуу гагдай, чөдөр сэдэргэнэ, эгэл гаймуу, гинжин өрөмтүүл гэх мэт хог ургамлын эсрэг зусах буудай, арвай хошуу будаа, өвөлжих арвай зэрэг таримал тариалсан талбайд, таримал ургамлын бутлалтаас гол хатгалтын үед хэрэглэнэ. Өргөн навчит хогийн ургамал болон зарим нэг наст өвс ургамлыг устгахад тариалалтын өмнө ба дараа нь га-д 8-10 грамм байхаар тооцож хэрэглэнэ. Ургамлын үндэс болон нахианы эсийн хуваагдлыг таслан зогсоох маш сайн үйлчилгээтэй. Нэг наст ургамлыг 2-4 навчтай үед, олон наст ургамлыг 2 навч үүсэхээс өмнө хэрэглэнэ.
Трибенурон метил
Зориулалт: Үр тарианы талбайн нэг наст хос үрийн талт хог ургамлын эсрэг бутлалтаас гол хатгалтын үед 15-20 г/га тунгаар зааврын дагуу хэрэглэнэ.
2.4 – Д БУТИЛИЙН ЭФИР
Зориулалт: Буудайн талбайн хос үрийн талт хог ургамлын эсрэг 0.6-1.2 г/га тунгаар бутлалтаас гол хатгалтын үед зааврын дагуу хэрэглэнэ.
Клопиралид+Пиклорам
Зориулалт: Үр тарианы талбайн хос үрийн талт хог ургамлын эсрэг, чихрийн манжин, олс, гүзээлзгэнэ, зусах болон өвөлжих рапсын талбайд, буудайн бутлалтаас гол хатгалтын үед 0.16-0.66л/га, чихрийн манжингийн 3 жинхэнэ навчтай үед 0.3-0.5л/га, рапсын 3-4 жинхэнэ навчтай үед 0.3-0.4л/га тунгаар зааврын дагуу хэрэглэнэ.
ХИЗАЛОФОП-П-ЭТИЛ
Зориулалт: Чихрийн манжин, шар манжин, зусах ба өвөлжих рапс, шар буурцаг, наранцэцэгийн талбайн үет нэг болон олон наст хог ургамлын эсрэг га -д 0.9-1.2 л/га тунгаар 1 наст хог ургамлын 2-4 навчтай, олон наст мөлхөө хиагийн өндөр 10-15 см болсон үед зааврын дагуу хэрэглэнэ.
ИМИДАКЛОПРИД-ЛЯМБДА ЦИГАЛОТРИН
Зориулалт: Бүх төрлийн таримал ургамлын бөөс, типс, навч цэцэг идэгч цох, нугын бор эрвээхий, бэлчээрийн царцаа, хос далавчтан зэрэг хортон шавжид өргөн хүрээтэй үйлчилдэг инсектицид юм.
Бодисийн үйлчлэл: Олон төрлийн мэрэх, сорох амны эрхтэнтэй хортон шавжид хүрэлцэх болон хоол боловсруулах замаар дамжин үйлчилдэг системийн үйлчилгээтэй инсектицид юм.
Манай үйлчилгээг сонирхож байна уу?
Та манай компанитай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу
Холбоо барих